Тооцоолол

Ирээдүйн хотыгөнөөдөр төсөөлнө

Бид BIPV технологийг Монгол Улсад нэвтрүүлж, барилгын гадна бүрхүүлийг эрчим хүч үйлдвэрлэх үнэ цэнтэй хөрөнгө болгон хөгжүүлэхийг зорьдог шинэ технологи, ногоон эрчим хүчний компани.

BIPV гэж юу вэ?

Барилгад суурилуулсан фотовольтаик (BIPV) нь барилгын гадна фасад хийцийн үүрэг гүйцэтгэх чадвартай фотовольтаик (PV) модулиудыг хөгжүүлснээс бий болсон технологи юм. Энэ нь BIPV модулиуд нь дээвэр, фасад эсвэл гадна хийцийн элемент болж ажиллах үүргээсээ хамааран цахилгааны болон барилга хийцийн шаардлагуудыг хоёуланг нь хангадаг гэсэн үг юм. Фотовольтаикийн шинэ технологи, материалууд болон барилгын салбарын техникийн дэвшил нь орчин үеийн барилга, архитектурын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, системийн шийдлүүдийг хөгжүүлэх боломжийг олгосон.

Уламжлалт барилгын материалыг тэдгээртэй дүйцэхүйц BIPV бүтээгдэхүүнээр орлуулах нь одоогийн болон ирээдүйн хотуудын нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахад хувь нэмэр оруулах асар их нөөц бололцоотойг харуулж байна.

BIPV шилний таван давхарга Гадна шил, EVA бүрхүүл, нарны зайн эс, EVA бүрхүүл, арын шил гэсэн дарааллаар салган харуулсан зураг.
ДАВХАРГА 01 / 05

Гадна хамгаалалтын шил

Гэрэл нэвтрүүлж, гаднах орчны нөлөөллөөс модулийг хамгаална.

Танай фасад хэр их цахилгаан үйлдвэрлэх вэ?

Босоо BIPV фасадын жилийн цахилгаан гарц болон өөрийн хэрэглээнд ашигласнаар хэмнэх дүнг тооцоорой.

Жилд үйлдвэрлэх цахилгаан
Цахилгааны төлбөрийн жилийн хэмнэлт
BIPV шилний талбай ба суурилах чадал
Жилд барилгадаа ашиглах цахилгаан

Чиглэл сонгоход жишээ гарц автоматаар орно. Байршил, сүүдэрлэлт, системийн алдагдлыг тусгасан төслийн тооцоо байвал энэ утгыг солиорой.

Тооцооны арга ба жишээ утгууд

BIPV шилний талбай = фасадын талбай × BIPV шилний эзлэх хувь. Суурилах чадал = BIPV шилний талбай × шилний чадал ÷ 1,000. Жилийн үйлдвэрлэл = суурилах чадал × жилийн цэвэр гарц. Хэмнэлт = жилийн үйлдвэрлэл × өөрийн хэрэглээний хувь × хувьсах тариф.

Анхны утгууд болон чиглэл бүрийн гарц нь тооцоолуурыг турших жишээ. Төслийн тооцоонд шилний чадлыг үйлдвэрлэгчийн техникийн үзүүлэлтээс, тарифыг цахилгааны нэхэмжлэлээс авна. Нэгж чадлын жилийн цэвэр гарцыг PVGIS-д байршил, 90° налуу, фасадын чиглэл, барилгад нэгтгэсэн угсралтыг сонгож тооцож болно. 1 кВтₚ-аар загварчилсан бол жилийн үйлдвэрлэлийн тоон утгыг шууд оруулна. Хэмнэлтэд барилгадаа ашигласан цахилгааны хувьсах төлбөрийг тооцсон.

Эхлэл рүү буцах